Gds 3.sos-10 grade

May 8, 2018 | Author: Anonymous | Category: Documents
Report this link


Description

GDS-III SOSIOLOGY-10th grade 1. Улс төрийн системийн сонирхлыг нэгтгэх үйл ажиллагааг аль нь голлон гүйцэтгэдэг вэ? A) Улс төрийн нам B) Сонирхлын бүлгүүд C) Төр D) Иргэд E) Дээрх бүгд 2. Засгийн газрын ..... – р тогтоолыг ҮЭ – ээс эсэргүүцэж шаардлага тавьсны дагуу Засгийн газрын зүгээс уг тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ үйл явц нь улс төрийн системийн аль бүтцэд хамаарах вэ? A) Улс төрийн системийн эргэх холбоо B) Улс төрийн системийн оролт C) Улс төрийн системийн гаралт D) Улс төрийн системийн орчин E) Аль нь ч биш 3. Үндсэн хуулинд “..... засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна” гэж заасан бол энэ нь ардчиллын ямар онолтой зөрчилдөж байна вэ? A) Сонгодог ардчиллын онол B) Олон ургальч ардчиллын онол C) Ардчиллын элитийн онол D) Ардчилсан засаглалын онол E) Цөөнхийн ардчиллын онол 4. Эртний Грекийн философич Аристотель ардчиллын нэгэн дэглэмийн хэлбэрийг “гудамжны эмх замбараагүй ардчилал” хэмээн тодорхойлжээ. Тэрхүү хэлбэрийг дараах өгөгдлөөс ол. A) Охлакрат ардчилсан дэглэм B) Консерватив ардчилсан дэглэм C) Либерал ардчилсан дэглэм D) Бүгд зөв E) Бүгд буруу 5. Төрийн байгууламжаараа зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдаж байгаа нь ямар улсын шинж вэ? A) Конфедераци B) Холбооны C) Нэгдмэл D) Аль аль нь зөв E) Аль аль нь буруу 6. Засаглал хэн нэгний буюу ямар нэгэн байгууллагын гарт төвлөрч байгааг аль хэмжигдэхүүн илэрхийлэх вэ? A) Засаглалын хэмжээ B) Засаглалын эзлэхүүн C) Засаглалын цаг хугацаа D) Засаглалын орон зай E) Засаглалын хэмжигдэхүүн 7. Сонирхлын бүлгүүдийг үйл ажиллагааны хамрах хүрээгээр нь ангилбал Монголын эрэгтэйчүүдийн холбоо алинд нь хамаарах вэ? A) Улс төрийн сонирхлын бүлэг B) Эдийн засаг, бизнесийн сонирхлын бүлэг C) Нийгэм, хүмүүнлэгийн сонирхлын бүлэг D) Шинжлэх ухаан, соёлын сонирхлын бүлэг E) Амралт чөлөөт цагийн сонирхлын бүлэг 8. Улс төрийн намын оршин тогтнох хугацаа гэсэн шалгуурыг ямар агуулга тодорхойлдог вэ? A) Намын бусад орон нутаг дахь зохион байгуулалт шаталсан нэгжийн бүтэц юм. B) Намын оршин байх нь үйл ажиллагаа явуулах чадвар бүхий тогтмол санхүүжүүлэлт юм. C) Намын үүсгэн байгуулсан лидер хошуулагчдын дахин нөхөгдөх чадвар юм. D) Сонгуульд олонхийн санал авч, үндэслэгчээсээ урт настай байх, засгийн эрхийг авахын төлөө тэмцэх чадвар E) Дээрх бүгд 9. “Улс төр бол бусдыг удирдах урлаг” гэж хэн үзсэн бэ? A) Аристотель B) Платон C) Дэвид Истон D) Флип Бро E) Н.Макиавелли 10. Сонгууль жинхэнэ утгаараа чөлөөт, шударга явагдах гол нөхцөл нь юу байж болох вэ? A) Чөлөөт байдлыг хангах B) Нийгмийг ардчилах, улсаа удирдахад оролцох эрхийг хэрэгжүүлэх C) Төрийн үйл хэрэгт оролцох эрх D) Сонгууль өөрийн утгаараа ардчилал биш E) Хүний үндсэн эрхийг сахин хангаж, хүний эрхийн олон улсын стандартад нийцсэн байх ANSWERS: 1-A, 2-A, 3-C, 4-A, 5-C, 6-B, 7-C, 8-D, 9-D, 10-E, GDS – III HISTORY 10th grade 1.Япон хэдэн онд Манжуурыг эзлэн авсан бэ? A) 1931 B) 1932 C) 1933 D) 1934 E)1935 2. Халх голын дайнд баатарлаг гавъяа байгуулан ЗХУ – ын баатар болсон хүмүүсийг нэрлэ A) Р.Я.Малиновский, Г.К.Жуков, М.П.Яковлев B) Г.К.Жуков, М.П.Яковлев, И.М.Ремизов C) Г.П.Гравченко, И.С.Грицевич D) А ба С хариулт зөв E) В ба С хариулт зөв 3. Дэлхийн 2 – р дайны дараа БНМАУ энх цагийн бүтээн байгуулалтанд шилжихэд тохиолдсон хамгийн гол бэрхшээл юу вэ? A) Дайны хөлд үрэгдсэн аж ахуйгаа сэргээн босгох B) Эмх замбараагүй байдлыг даван туулах C) Мөнгө санхүү боловсон хүчин дутагдах D) Нутаг дэвсгэр дээрээ дайн хийгээгүй учир онц бэрхшээл тохиолдоогүй E) Аль нь ч биш 4. 1980 – аад оны байдлаар нэг хавтгай дөрвөлжин км газарт хичнээн хүн оногдож байсан бэ? A) 0.9 хүн B) 1 хүн C) 1.1 хүн D) 1.2 хүн E) 1.3 хүн 5. 1959 оны байдлаар улсын бүх малын хэдэн хувийг нэгдэл нийгмийн мал эзэлж байв? A) 60 гаруй хувь B) 70 гаруй хувь C) 90 гаруй хувь D) 50 гаруй хувь E) 40 гаруй хувь ANSWERS: 1-B, 2-E, 3-C, 4-C, 5-B, History GDS “3” ORHON 1. Японы эрх баригчид Азид түриймгийллээ идэвхжүүлэн 1932 онд зүүн Хойд хятад, өвөр монгол , манжуурыг эзэлж ямар улс байгуулж байсан вэ? a) Манжга в.Герман с. Монгол d Япон e Итали 2. МУ-ын хэдэн онд НҮБ-д элсэн орсон вэ? A. 1959 b .961 c .1939 d. 1945 e .1952 3. “ ойрын 3 жилд ардын аж ахуйтны ихэнхийг сайн дурын зарчмын үндсэн дээр хоршооллон нэгтгэх нь зүйтэй “ гэсэн шийдвэрийг хэдэн онд ямар гаргасан вэ? А. 1952 онд хурадсан МАХН-XIIих хурлаас В. 1949 онд Улсын IX их хурлаас С. 1958 онд хуралдсан МАХН-XIII их хурлаас D. 1961 онд хурадсан МАХН-ын XIV хурлаас Е 1945 оны дэлхийн II-р дайн 4. 1954 онд хуралдсан МАХH-ын XII их хурал улс орны хөгжлийн төлөвийг хэрхэн томьёолдог вэ? А. Социализмыг байгуулна В. Социализмын үндсийг байгуулна С. Хөгжингүй социолизмыг байгуулна d. социализмыг дэлгэрэнгүй байгуулна е. Социализмыг устгах 5. “ Сэхээтний төөрөгдөл “ гэгчийн уг мөн чанар нь юу байсан вэ? А. Ардчилал, Социализмын эсрэг чиглэсэн В. Нам, төрийн удирдлагыг унагах гэсэн улс төрийн бүлэглэл С. Эрх баригч намын . чиглэсэн D. нэг хүнийг тахин шүтэх е. улс орнынхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зовнисон сэхээтнүүдийн эх оронч сэтгэлгээний илрэл Answer sheet: 1a. 2b . 3с. 4d. 5е. History-10 Дархан- Уул аймаг 1. Халхын голын дайнд ямар ямар улсын цэрэг оролцсон бэ? a) Монгол, Зөвлөлт, Япон b) Монгол, Зөвлөлт, Хятад, Япон, Манж-го c) Монгол, Зөвлөлт, Хятад, Манж-го d) Монгол, Зөвлөлт, Япон, Манж-го e) Монгол, Хятад,Солонгос, Япон 2. 1940 онд хуралдсан МАХН-ын X их хурал тус орны хөгжлийн үр дүнг хэрхэн дүгнэсэн бэ? a) Хөрөнгөтний бус зам дээр баттай зогссон. b) Социализм байгуулсан. c) Капитализмын замаар замнаж буй d) Социализмыг эсэргүүцсэн. e) Дээрх бүгд зөв 3. 1941 оны IY сард ЗХУ болон Японы хооронд байгуулагдсан төвийг сахих тухай гэрээ болон тусгайлан гаргасан тунхаглалд Япон улс монголын талын байр сууриа хэрхэн тодорхойлсон бэ? a) Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүн хэсэг гэж үзсэн. b) БНМАУ-ыг ЗХУ болон Японы аль аль талын нөлөөний хүрээнд байх нь зөв гэж үзнэ. c) Япон улс БНМАУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн халдашгүй дархан байдлыг хүндэтгэх үүрэг хүлээнэ. d) Монголыг Японы нутаг дэвсгэрийн нэг гэж үзсэн. e) Дээрх бүгд зөв 4. Монгол-Хятадын хилийн гэрээ хэдэн онд байгуулагдсан бэ? a) 1954 b) 1955 c) 1956 d) 1962 e) 1972 5. Манай улс хэдэн оноос кирилл үсгийг төрийн албан ёсны бичиг үсэг болгон хэрэглэсэн бэ? a) 1921 оноос b) 1930 оноос c) 1946 оноос d) 1950 оноос e) 1990 оноос Тестийн түлхүүр: 1. D 2. A 3. C 4. C 5. C


Comments

Copyright © 2024 UPDOCS Inc.